Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-т баталгаажуулах гэрчилгээ олголоо.

Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ нь ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг 2020 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа төрийн байгууллагуудын нэг юм. “КЮ СЕРТФ” ХХК-иас Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулах гэрчилгээг гардуулан өгөв. Олон улсын стандартын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэхэд анхааран ажиллаж буй хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. #ISO9001 #Чанарынменежментийнтогтолцоо