Баталгаажуулалтын тэмдэг ашиглах тухай

  • Баталгаажуулалтын тэмдэг нь бизнесийн харилцаанд тухайн үйлчлүүлэгч байгууллага нь “КЮ СЕРТФ” ХХК-иар менежментийн тогтолцоогоо баталгаажуулсаны илэрхийлэл, нотолгоо болж, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын шаардлага хангасан тухай байгууллагын тодорхойлолт болно. 
  • Баталгаажуулалтын тэмдэг нь баталгаажуулалтын гэрчилгээний салшгүй хэсэг байна. 
  • Үйлчлүүлэгч байгууллага хэд хэдэн стандартаар баталгаажуулагдсан бол стандарт бүрийг илэрхийлэх тэмдэг хэрэглэнэ.
  • Тэмдэгийн өнгө, загварыг өөрчилж болохгүй. Ямар ч нөхцөлд түүний загварыг өөрчилж хялбаршуулж болохгүй. Тухайн тэмдэглэгээ нь зөвхөн баталгаажуулалт хийгдсэн хамрах хүрээнд хэрэглэгдэнэ.
  • Тэмдэг нь баталгаажсан бизнесийн байгууллагад тэдний дэлгүүрт, дэлгүүрийн цонхон дээр, компанийн машин дээр, сурталчилгааны материалууд дээр, цахим хуудас болон мэдээллийн хэрэгслүүдэд ашиглагдаж болно. 
  • Бүтээгдэхүүний анхдагч сав баглаа боодол дээр уг тэмдэгийг ашиглахгүй. 
  • Бүтээгдэхүүний хайрцаг, боодол дээр дагалдах тайлбар, мэдээлэл хэлбэрээр наах, эсвэл дагалдуулах байдлаар ашиглаж болно. 
  • Баталгаажуулалтын байгууллага нь олгосон тэмдэгийг ашиглах нөхцөл хангахгүй үед түүнийг ашиглах эрхийг ямар ч цаг үед цуцлах эрхтэй. 
  • Ашиглах эрхийг цуцлах нь шуурхай арга хэмжээ авах шалтгаан болох ба ашиглах эрх нь хаагдсан газарт шаардлагатай бүх арга хэмжээг авна.