Баталгаажуулалтын гэрчилгээ юуг илэрхийлдэг вэ?

Баталгаажуулалтын гэрчилгээ нь танай байгууллага олон улсын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн гэдгийг, тухайн нэвтрүүлсэн стандартынхаа шаардлагыг хангаж ажиллаж буйг нотлох нотолгоо болдог. Гэрчилгээ нь тухайн олон улсын стандартыг нэвтрүүлсэн хамрах хүрээнд хамаатай болохыг анхаарах хэрэгтэй. Танай байгууллагын авсан баталгаажуулалтын гэрчилгээ нь байгууллагын тань удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа нь төлөвлөлттэй, хяналттай, дүн шинжилгээтэй, зохион байгуулалттай, аливаа эрсдэлийг тооцон, бизнесийн тасралтгүй байдлыг хангаж явагддаг, байгууллага нь тасралтгүй хөгжиж, шинийг эрэлхийлдэг, хэрэглэгчийн санал хүсэлтийг анхааралдаа авдаг гэдгийг илэрхийлэх болно.

Баталгаажуулалтын гэрчилгээтэй холбоотой анхаарах зүйлс

  • Баталгаажуулалтын хорооны шийдвэрийг үндэслэн баталгаажуулалтын гэрчилгээг 3 жилийн хугацаатай баталгаажсан стандарт бүрээр хэвлэмэл хэлбэрээр олгодог. 
  • Баталгаажуулалтын гэрчилгээг зөвхөн баталгаажсан хамрах хүрээнд ашиглана.
  • Бусдад дамжуулахыг хориглоно. 
  • Баталгаажуулалтын гэрчилгээ нь менежментийн тогтолцооны шаардлагыг хангаж буйг илэрхийлэх ба бүтээгдэхүүний тохирлыг илэрхийлэхгүй. 
  • Магадлах, давтан аудитыг хийлгээгүй тохиолдолд баталгаажуулалтын гэрчилгээг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгодог.  
  • Баталгаажуулалтын гэрчилгээг түдгэлзүүлсэн цуцалсан, гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулалтын тухай мэдээлэл, сурталчилгааг зогсооно. 

Баталгаажуулалтын гэрчилгээний загвар