Манай байгууллага нь олон улсын менежментийн тогтолцооны стандартын сургалтуудыг байнга зохион байгуулан явуулдаг. Сургалтын давуу талууд нь: 

  • уршиж баталгаажуулсан хөтөлбөрөөр суралцах
  • Стандартын тухай цогц мэдлэгтэй болох 
  • Стандартын онцлогт тохирсон хэрэгжүүлэх арга зүйд суралцах 
  • Дадлага, дасгал хийж мэдлэгээ баяжуулах
  • Шалгалт өгч өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах 
  • Эргэх холбоотой байх
  • Төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх зэрэг юм.  

Манай байгууллага дараах менежментийн тогтолцооны олон улсын стандартуудаар доорх сургалтуудыг таны хэрэгцээ шаардлагад тохируулан зохион байгуулах боломжтой. 

Сургалтын модульСургалт үргэлжлэх хугацаа 
/цагаар/
Сургалтын төрөл
Модуль 1 /М1/ Менежментийн тогтолцооны стандартын шаардлага 
Модуль 2 /М2/  Менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх арга зүй
Модуль 3 /М3/ 
ISO 19011:2018 Менежментийн тогтолцооны аудитын заавар /Дотоод аудитор бэлтгэх/
М1-6-8 цаг


М2-6-8 цаг


М3-12-16 цаг
1. Нэгдсэн 
              (сонирхсон хүн бүрт зориулсан)
2.Байгууллагын 
      (зөвхөн тухайн байгууллагын ажилтнууд, ажлын хэсэгт зориулсан)
3.Тусгай
(байгууллагын удирдлагууд, чанарын менежер, ажлын хэсгийн ахлагч нарт зориулсан)

Сургалт зохион байгуулах стандартууд: 

  • ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, 
  • ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, 
  • ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, 
  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, 
  • ISO 50001 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартуудын Дотоод аудитор, Аудитор, Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалтууд байна.