ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцооны стандарт

ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо стандарт нь анх 1987 онд бий болсон багц стандарт юм. Энэхүү стандартын онцлог нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эрсдэл боломжийг авч үзэх, манлайллыг дэмжих, үйл ажиллагааны зураглалыг гаргах замаар чанарыг дээшлүүлэх, бизнесийг тасралтгүй явуулахад анхаардаг.

ISO 14001:2015 (MNS ISO 14001:2016) Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт

ISO 14001 стандарт нь Байгаль орчны менежментийн тогтолцооны олон улсын стандарт багц стандартын нэг юм. Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн баялагыг үр дүнтэй ашиглах, байгаль орныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах шаардлагыг тусгасан байдаг.

ISO 22000:2018 (MNS ISO 22000:2019) Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид тавих шаардлага стандарт

ISO 22000:2018 стандарт нь хүнсний сүлжээнд шууд болон шууд бус хэлбэрээр оролцдог, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд (ХАБМТ) тавих шаардлагыг тогтооно.

ISO 45001:2018 (MNS ISO 45001:2018) Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага, хэрэглэх заавар стандарт

OHSAS 18001:2007 стандарт нь 2018 онд ISO 45001:2018 олон улсын стандарт болсон байна. Энэхүү стандарт нь аюулгүй эрүүл ажлын орчинд ажиллаж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин ажиллахад дэмжлэг болох шаардлагуудыг заасан байдаг. Сүүлийн жилүүдэд нэгээс дээш стандартуудыг нэгтгэн Нэгдсэн менежментийн тогтолцоо хэлбэрээр нэвтрүүлэх болсон нь цаг хугацаа, мөнгө хэмнэх, тогтолцоог илүү хялбаршуулах давуу талтай.