Шударга байдлын хорооны үйл ажиллагаа

Шударга байдлын хороо нь баталгаажуулалтын үйл ажиллагааг ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нээлттэй, хуулийн дагуу явуулахад анхаарч ажиллана. Шударга байдлын хороо нь “Шударга байдлын бодлого” боловсруулж, шударга бус, зөрчилтэй асуудлыг илрүүлэн шийдвэрлэх, баталгаажуулалтын дүнг хөндлөнгийн нөлөөллөөс урьдчилан сэргийлж ажиллах чиг үүргийг баталгаажуулалтын байгууллагын өмнө хүлээдэг. “КЮ СЕРТФ” ХХК-ийн Шударга байдлын хороо нь хөндлөнгийн 3 гишүүнтэй, 1 нарийн бичгийн даргатай ба Шударга байдлын хорооны дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

Шударга байдлын хороо нь Шударга байдлын хорооны дүрэм КС-Д-02-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. 2021 онд ШБХ нь жилийн төлөвлөгөөний дагуу баталгаажуулалтын байгууллагын шударга, нээлттэй, нотолгоонд суурилсан үйл ажиллагаа явуулж буйд дүн шинжилгээ, хяналт тавьж ажилласан. /2021 оны тайлангаас дэлгэрэнгүй танилцана уу/