“КЮ СЕРТФ” ХХК нь салбар бүрийн мэргэжилтэй, олон улсын менежментийн тогтолцооны нэг болон түүнээс дээш стандартаар мэргэшсэн, туршлагатай орон тооны болон гэрээт аудиторуудтай. Бид аудиторуудынхаа чадавхыг тасралтгүй сайжруулан ажилладаг. Та аудитороор ажиллахыг хүсч байна уу? Олон улсын менежментийн тогтолцооны стандартын чиглэлээр ажиллах сонирхолтой, ажиллаж байсан, аль нэг олон улсын менежментийн тогтолцооны стандартаар мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй хүмүүсийг шалгаруулан бүртгэн авч гэрээ байгуулан аудиторын ур чадварын сургалтанд хамруулан ажиллуулдаг. Бид бүртгэлтэй аудиторуудаа тасралтгүй хөгжүүлж, ур чадварыг нь ахиулах төрөл бүрийн сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Хэрэв та аудитороор ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Бид таныг сурсан мэдсэнээ бусдад түгээн өөрөө хөгжих, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах, дэлхийн жишигт хүрсэн аудитор болоход дэмжлэг үзүүлэх болно.