БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ХАДГАЛАХ, ХАМРАХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨХ, БАГАСГАХ, ГЭРЧИЛГЭЭГ ШИНЭЧЛЭХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Анхдагч аудитын үйл явц
Баталгаажуулалтын гэрчилгээ олгох
Баталгаажуулалтын хороо нь тухайн байгууллагад менежментийн тогтолцооны олон улсын стандартын шаардлага хангагдсан гэж үзэж шийдвэр гаргасан бол баталгаажуулалтын гэрчилгээг монгол/англи хэлээр 3 жилийн хугацаатай баталгаажсан стандарт бүрээр хэвлэмэл хэлбэрээр олгоно.
Баталгаажуулалтын гэрчилгээг хадгалах
Баталгаажуулалтын гэрчилгээг хүчинтэй байлгах буюу хадгалахын тулд үйлчлүүлэгч нь жил бүр баталгаажуулалтын аудитад хамрагдана. Магадлах 1 аудит нь гэрчилгээ олгосноор хойш 2 дахь жилд, магадлах 2 аудит нь магадлах 1 аудитаас хойш 12 сарын хугацаанд хийгдсэн байна. Магадлах 1, магадлах 2 аудитаар гэрчилгээ сунгагдсан тухай мэдээллийг цахим шуудан, албан бичиг, утсаар мэдээлж болно.
Баталгаажуулалтын гэрчилгээний хамрах хүрээг өргөтгөх, багасгах
Хамрах хүрээг өргөтгөх
Баталгаажуулалтын анх олгосон хамрах хүрээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр өргөтгөж болно. Үйлчлүүлэгч нь баталгаажуулалтын хамрах хүрээгээ өргөтгүүлэх хүсэлтээ “КЮ СЕРТФ” ХХК-д гаргана.
Баталгаажуулалтын байгууллага нь хүсэлтийг үндэслэн өргөдөл гаргасан хамрах хүрээнд менежментийн тогтолцоо хэрхэн хэрэгжиж байгаад тусгай аудит хийж менежментийн тогтолцоог хэрэгжүүлж буй тохиолдолд хамрах хүрээг өргөтгөнө. Тусгай аудитыг анхдагч аудитын нэгэн адил өргөдөл хүсэлтийг үндэслэн, түүнд дүн шинжилгээ хийж магадлах хяналтын аудиттай хамруулан хийж болно.
Баталгаажуулалтын гэрчилгээг өргөтгөсөн хамрах хүрээгээр шинэчлэн олгоно.
Хамрах хүрээг багасгах
Баталгаажуулагдсан үйлчлүүлэгчийн баталгаажсан хамрах хүрээг “КЮ СЕРТФ” ХХК-ийн баталгаажуулалтын хорооны шийдвэрээр багасгаж болно.
Баталгаажуулагдсан үйлчлүүлэгчийн баталгаажуулалтын хамрах хүрээнд байгаа тухайн хэсэг баталгаажуулалтын шаардлагыг байнга буюу ноцтой хангахгүй тохиолдолд уг хэсгийг хасч баталгаажуулалтын хамрах хүрээг багасгана.
Баталгаажуулалтын гэрчилгээг шинэчлэх
Анх гэрчилгээ олгосон хугацаанаас хүчинтэй хугацаа хүртэлх хугацааг буюу 3 жилийг нэг цикл гэж үзнэ. Нэг цикл дуусмагц Давтан аудитад хамрагдана. Энэ тохиолдолд баталгаажуулалтын гэрчилгээг шинэчлэн олгоно.
Баталгаажуулалтын гэрчилгээг түдгэлзүүлэх
- Үйлчлүүлэгчийн баталгаажуулагдсан менежментийн тогтолцоо нь баталгаажуулалтын шаардлага, менежментийн тогтолцооны үр нөлөөнд тавих шаардлагыг байнга буюу ноцтой хангахгүй байх
- Баталгаажуулагдсан үйлчлүүлэгч нь шаардлагатай давтамжаар магадлан хяналт буюу давтан баталгаажуулалт явуулахыг эс зөвшөөрөх;
- Баталгаажуулагдсан үйлчлүүлэгч сайн дураараа түдгэлзэх хүсэлт тавих зэрэг байна.
- Үйлчлүүлэгчийн баталгаажуулагдсан менежментийн тогтолцоо нь баталгаажуулалтын шаардлага, менежментийн тогтолцооны үр нөлөөнд тавих шаардлагыг ноцтой хангахгүй байх тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлнэ.
- Үйлчлүүлэгчээс ажлын 10 өдрийн хугацаанд албан бичгээр ирүүлсэн залруулах арга хэмжээний төлөвлөгөө аудитын үр дүнг үндэслэн түдгэлзүүлсэн баталгаажуулалтыг сэргээнэ. Аудиторууд үзлэгийн тайланг ирүүлнэ. Тайлангийн маягтаар хийсэн байх ба хугацааг сунгасан эсвэл татгалзсан зөвлөмжийг тодорхой бичсэн байна. Холбогдох дэмжих баримтууд тайланд хавсаргагдсан байна. Сунгасан хугацаанд залруулах арга хэмжээг аваагүй тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлж гэрчилгээг хурааж авна. Баталгаажуулалтын хугацааг сунгасан тухай үйлчлүүлэгчид бичгээр мэдэгдэнэ.
- Баталгаажуулагдсан үйлчлүүлэгч нь шаардлагатай давтамжаар магадлан хяналт буюу давтан баталгаажуулалт явуулахыг эс зөвшөөрөх тохиолдолд баталгаажуулалтыг түдгэлзүүлнэ. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчийн менежментийн тогтолцооны баталгаажуулалт нь 6 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүнэ. Түдгэлзүүлсэн тухай мэдээлэл баталгаажуулалтын байгууллагын вэбсайт дээр тавигдана.
Баталгаажуулалтын гэрчилгээг сэргээх
Баталгаажуулалтын гэрчилгээг түдгэлзүүлсэн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд баталгаажуулалтыг сэргээнэ. Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тухай мэдээлэл баталгаажуулалтын байгууллагын вэбсайт дээр тавигдана.
Баталгаажуулалтын гэрчилгээг цуцлах, хүчингүй болгох
Үйлчлүүлэгч нь олгосон баталгаажуулалтын гэрчилгээг цаашид үргэлжлүүлэх сонирхолгүй болсон нөхцөлд гэрчилгээг цуцлана. Энэ тохиолдолд үйлчлүүлэгчээс ирүүлсэн албан бичгийг үндэслэнэ.
Үйлчлүүлэгчийн баталгаажуулалт цуцлагдсан тухай мэдээллийг албан бичгээр мэдэгдэх ба вэбсайт дээр мөн мэдээлнэ.
Баталгаажуулалтыг түдгэлзүүлсэн асуудал 6 сарын хугацаанд шийдвэрлэгдээгүй тохиолдолд гэрчилгээг хүчингүй болгон хураан авч устгана.
Баталгаажуулалтыг хүчингүй болгосон тохиолдолд үйлчлүүлэгчийн гэрчилгээг сурталчилах эсвэл баталгаажсан хэмээн нотлох, баталгаажуулалтын тухай мэдээ мэдээлэл, зар сурталчилгаагаа зогсоохыг шаардана.
АНХААРУУЛГА:
- Баталгаажуулалтын гэрчилгээтэй холбоотой зохицуулалт нь “КЮ СЕРТФ” ХХК-ийн “Баталгаажуулалтын хорооны дүрэм” КС-Д-01, “Баталгаажуулалтын гэрчилгээ, тэмдэг ашиглах заавар” КС-З-01-ийн дагуу зохицуулагдана.
- Гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээний төлбөрийг төлөн дахин гаргуулж болно.
- Баталгаажуулалтын гэрчилгээ нь менежментийн тогтолцооны шаардлагыг хангаж буйг илэрхийлэх ба бүтээгдэхүүний тохирлыг илэрхийлэхгүй.
- Баталгаажуулалтын байгууллага нь магадлах аудитын үеэр тухайн үйлчлүүлэгч баталгаажуулалтын гэрчилгээ, тэмдэгийг зөв ашиглаж буй эсэхийг магадлан шалгана.
- Баталгаажуулалтын гэрчилгээг түдгэлзүүлсэн цуцалсан, гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд баталгаажуулалтын тухай мэдээлэл, сурталчилгааг зогсооно.
МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН
“КЮ СЕРТФ” ХХК