Баталгаажуулалтын тэмдэг ашиглах тухай
- Баталгаажуулалтын тэмдэг нь бизнесийн харилцаанд тухайн үйлчлүүлэгч байгууллага нь “КЮ СЕРТФ” ХХК-иар менежментийн тогтолцоогоо баталгаажуулсаны илэрхийлэл, нотолгоо болж, олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын шаардлага хангасан тухай байгууллагын тодорхойлолт болно.
- Баталгаажуулалтын тэмдэг нь баталгаажуулалтын гэрчилгээний салшгүй хэсэг байна.
- Үйлчлүүлэгч байгууллага хэд хэдэн стандартаар баталгаажуулагдсан бол стандарт бүрийг илэрхийлэх тэмдэг хэрэглэнэ.
- Тэмдэгийн өнгө, загварыг өөрчилж болохгүй. Ямар ч нөхцөлд түүний загварыг өөрчилж хялбаршуулж болохгүй. Тухайн тэмдэглэгээ нь зөвхөн баталгаажуулалт хийгдсэн хамрах хүрээнд хэрэглэгдэнэ.
- Тэмдэг нь баталгаажсан бизнесийн байгууллагад тэдний дэлгүүрт, дэлгүүрийн цонхон дээр, компанийн машин дээр, сурталчилгааны материалууд дээр, цахим хуудас болон мэдээллийн хэрэгслүүдэд ашиглагдаж болно.
- Бүтээгдэхүүний анхдагч сав баглаа боодол дээр уг тэмдэгийг ашиглахгүй.
- Бүтээгдэхүүний хайрцаг, боодол дээр дагалдах тайлбар, мэдээлэл хэлбэрээр наах, эсвэл дагалдуулах байдлаар ашиглаж болно.
- Баталгаажуулалтын байгууллага нь олгосон тэмдэгийг ашиглах нөхцөл хангахгүй үед түүнийг ашиглах эрхийг ямар ч цаг үед цуцлах эрхтэй.
- Ашиглах эрхийг цуцлах нь шуурхай арга хэмжээ авах шалтгаан болох ба ашиглах эрх нь хаагдсан газарт шаардлагатай бүх арга хэмжээг авна.