Манай байгууллага нь олон улсын менежментийн тогтолцооны стандартын сургалтуудыг байнга зохион байгуулан явуулдаг. Сургалтын давуу талууд нь:
- Туршиж баталгаажуулсан хөтөлбөрөөр суралцах
- Стандартын тухай цогц мэдлэгтэй болох
- Стандартын онцлогт тохирсон хэрэгжүүлэх арга зүйд суралцах
- Дадлага, дасгал хийж мэдлэгээ баяжуулах
- Шалгалт өгч өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах
- Эргэх холбоотой байх
- Төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх зэрэг юм.
Манай байгууллага дараах менежментийн тогтолцооны олон улсын стандартуудаар доорх сургалтуудыг таны хэрэгцээ шаардлагад тохируулан зохион байгуулах боломжтой.
Сургалт зохион байгуулагдах стандартууд
- ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо
- ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо
- ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
- ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
- ISO 50001 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартуудын Дотоод аудитор, Аудитор, Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалтууд байна.
