Манай байгууллага нь олон улсын менежментийн тогтолцооны стандартын сургалтуудыг байнга зохион байгуулан явуулдаг. Сургалтын давуу талууд нь: 

  • Туршиж баталгаажуулсан хөтөлбөрөөр суралцах
  • Стандартын тухай цогц мэдлэгтэй болох 
  • Стандартын онцлогт тохирсон хэрэгжүүлэх арга зүйд суралцах 
  • Дадлага, дасгал хийж мэдлэгээ баяжуулах
  • Шалгалт өгч өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах 
  • Эргэх холбоотой байх
  • Төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх зэрэг юм.  

Манай байгууллага дараах менежментийн тогтолцооны олон улсын стандартуудаар доорх сургалтуудыг таны хэрэгцээ шаардлагад тохируулан зохион байгуулах боломжтой.

Сургалт зохион байгуулагдах стандартууд

  • ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 50001 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартуудын Дотоод аудитор, Аудитор, Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалтууд байна.