Танай байгууллага олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсний дараа тухайн стандартын шаардлагад нийцэж байгаагаа хөндлөнгийн байгууллагаар нотлуулах, батлуулах шаардлагатай болдог. Хөндлөнгийн байгууллага нь танай байгууллага стандартын шаардлагад хир тохирч байгааг тохирлын үнэлгээ буюу баталгаажуулалтын аудитаар үнэлдэг. Баталгаажуулалтын аудитыг тухайн стандартаар мэргэшсэн аудиторуудаар гүйцэтгүүлэн үнэлүүлж, нотолгоонд тулгуурлан танай байгууллага олон улсын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн, тасралтгүй сайжруулж, хэрэгжүүлж ажиллаж байгааг баталгаажуулан гэрчилгээ олгодог.  

“КЮ СЕРТФ” ХХК нь тэрхүү баталгаажуулалтын аудитыг гүйцэтгэж, стандартын шаардлагыг хангаж ажиллаж байгааг баталгаажуулан гэрчилгээ олгодог байгууллага юм.

Баталгаажуулалтын явц

Баталгаажуулалтын гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгодог ба гэрчилгээний хүчинтэй хугацаанд магадлах 1, магадлах 2 аудитыг гүйцэтгэж менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулж байгааг нотлох ба нотолгоо,  аудитын тайланг үндэслэн  гэрчилгээг хүчинтэй байлгана. 

Гэрчилгээ эзэмшигч байгууллага нь менежментийн тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлснийг илэрхийлэх тусгай тэмдэг хэрэглэх эрхтэй болдог. Энэхүү тэмдэгийг бараа бүтээгдэхүүнтэй дагалдуулан, эсвэл байгууллагын цахим хуудас, мэдээллийн хэрэгсэлд ашиглах боломжтой.  

Бид шударга, ил тод, нээлттэй, нотолгоонд суурилсан баталгаажуулалт /үнэлгээ/-ыг хийх болно.  

 Манай байгууллага нь та бүхнийг олон улсын түвшинд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхүйц менежментийн тогтолцоог буй болгож, тасралтгүй сайжруулж буйг нотлож, хүссэн зорилтдоо хүрэх, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч болоход тань хувь нэмрээ оруулах болно.  

 Хэрэв та баталгаажуулалтаа манай байгууллагаар хийлгэхээр шийдсэн бол доорх өргөдлийн маягт татах хэсгээс татан авна уу.

 

Баталгаажуулалтын аудит гэж юу вэ?

Менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллага аж ахуйн нэгж, төрийн байгууллага нь баталгаажуулалтын аудит хийлгэж гэрчилгээждэг. Баталгаажуулалтын аудит гэдэг нь менежментийн тогтолцооны олон улсын стандартын шаардлагад хэр нийцэж, тохирч байгааг шалгах, нотлох хөндлөнгийн үнэлгээ юм. Баталгаажуулалтын аудитыг шударга, ил тод, нууцлалыг ханган ажиллах зарчимтай. Баталгаажуулалтын аудит нь гэрчилгээний хүчинтэй хугацаанд буюу 3 жилийн хугацаанд жил бүр хийгддэг. 3 жилийн хугацааг 1 циклд тооцдог.

Баталгаажуулалтын ач холбогдол

Байгууллагын дотоодод:

Байгууллагын гадаадад:

  • Эмх цэгц бий болно
  • Ажлын давхардал, давхцал үгүй болно
  • Ажлын цагийн бүтээмж нэмэгдэнэ 
  • Ойлгомжтой, тогтсон, хянагддаг үйл явцтай болно
  • Чадамжтай, хөгждөг ажилтнуудтай болно
  • Ажилтнуудын урам зориг нэмэгдэнэ 
  • Шинийг бүтээх, сэдэх эрмэлзлэлтэй болно
  • Тогтвортой ажиллах нөөцтэй болно
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний гологдол, алдаа, гомдол буурна 
  • Эрсдэлээс сэргийлж, хянаж хэвшинэ
  • Ажлын бодит үнэлэмж бий болно
  • Ашиггүй, үргүй зардал буурна
  • Хүнлэг, соёлтой, хүлээцтэй хамт олон болно
  • Аливаа бэрхшээлийг давахад урьдаас бэлтгэж сурна
  • Хийж бүтээсэн зүйлсээ үнэлж дүгнэдэг болно
  • Бие биеэ дэмждэг, урамшуулдаг хамт олон бүрдэнэ
  • Байгууллагын соёл бий болж хөгжинө
  • Байнгын хэрэглэгч үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ
  • Бизнесийн тасралтгүй байдал бий болно
  • Брэнд бүтээгдэхүүн бий болно
  • Хүн ба байгальд ээлтэй эрүүл, аюулгүй орчныг бий болгоно
  • Байгууллагын нэр хүнд өснө 
  • Өрсөлдөх чадвар дээшилнэ
  • Олон улсын зах зээлд гарахад том түлхэц болно 
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ тань нийтэд, гадны зах зээлд хүлээн зөвшөөрөгдөнө
  • Хөрөнгийн бирж дээрх ханш, нэр хүнд өснө
  • Ашиг, орлого бодитоор нэмэгдэнэ
  • Эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө