“КЮ СЕРТФ” ХХК нь Менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллагад баталгаажуулалтын аудит хийж гэрчилгээжүүлдэг, олон улсын стандартын сургалт зохион байгуулдаг байгууллага юм.

Бид олон улсын менежментийн тогтолцооны стандартууд болох

  • ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо
  • ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо
  • ISO 22000:2018 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
  • SO 50001:2018 Эрчим хүчний менежментийн тогтолцоо

зэрэг стандартуудаар баталгаажуулалтын аудитыг мэргэжлийн туршлага, чадамж бүхий мэргэшсэн аудиторуудаар хийлгэн, шударга, нотолгоонд суурилсан аудитын тайланд үндэслэн баталгаажуулалтын хорооны гаргасан шийдвэрийн дагуу менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээг олгодог. 

Мөн менежментийн тогтолцооны олон улсын стандартын сургалтуудыг мэргэшсэн, туршлагатай сургагч багш нараар заалган практик дадлагыг хослуулан хийлгэх замаар онолын мэдлэгийг бататган Менежментийн тогтолцооны стандарт бүрийн Дотоод аудитор, Аудитор, Тэргүүлэх аудиторуудыг бэлтгэн гаргадаг. Сургалтын хөтөлбөр, танилцуулгын дэлгэрэнгүйг СУРГАЛТ цэснээс үзнэ үү.