Манай байгууллага нь олон улсын менежментийн тогтолцооны стандартын сургалтуудыг байнга зохион байгуулан явуулдаг. Сургалтын давуу талууд нь:
- уршиж баталгаажуулсан хөтөлбөрөөр суралцах
- Стандартын тухай цогц мэдлэгтэй болох
- Стандартын онцлогт тохирсон хэрэгжүүлэх арга зүйд суралцах
- Дадлага, дасгал хийж мэдлэгээ баяжуулах
- Шалгалт өгч өөрийгөө сорих, мэдлэгээ бататгах
- Эргэх холбоотой байх
- Төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх зэрэг юм.
Манай байгууллага дараах менежментийн тогтолцооны олон улсын стандартуудаар доорх сургалтуудыг таны хэрэгцээ шаардлагад тохируулан зохион байгуулах боломжтой.
Сургалтын модуль | Сургалт үргэлжлэх хугацаа /цагаар/ | Сургалтын төрөл |
Модуль 1 /М1/ Менежментийн тогтолцооны стандартын шаардлага Модуль 2 /М2/ Менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх арга зүй Модуль 3 /М3/ ISO 19011:2018 Менежментийн тогтолцооны аудитын заавар /Дотоод аудитор бэлтгэх/ | М1-6-8 цаг М2-6-8 цаг М3-12-16 цаг | 1. Нэгдсэн (сонирхсон хүн бүрт зориулсан) 2.Байгууллагын (зөвхөн тухайн байгууллагын ажилтнууд, ажлын хэсэгт зориулсан) 3.Тусгай (байгууллагын удирдлагууд, чанарын менежер, ажлын хэсгийн ахлагч нарт зориулсан) |
Сургалт зохион байгуулах стандартууд:
- ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо,
- ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо,
- ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо,
- ISO 45001 Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо,
- ISO 50001 Эрчим хүчний менежментийн тогтолцоо стандартуудын Дотоод аудитор, Аудитор, Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалтууд байна.