Баталгаажуулалтын хороо нь менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байгууллагад хийсэн аудитын тайлан дүгнэлтийг хэлэлцэж баталгаажуулалтын хорооны шийдвэр гаргана. Шийдвэрийг тогтоолоор баталгаажуулж тухайн байгууллагад олон улсын стандартыг нэвтрүүлснийг батлах гэрчилгээ олгоно. Мөн гэрчилгээг цуцлах, сунгах, түдгэлзүүлэх эрхийг баталгаажуулалтын хороо эдлэнэ. Баталгаажуулалтын хороо нь хөндлөнгийн хараат бус 5 хүний бүрэлдэхүүнтэй, 1 нарийн бичгийн даргатайгаар ажилладаг.